Д.Бямбацогт: Өөртөө эмгэнэсэн, амьд байгаа хэрнээ үхсэн юм шиг тэр мэдрэмж муухай байсан

2015 оны 11 сарын 16

Тэрбээр яриан дундаа хэд хэдэн удаа малгайгаа сөхөв. Эхэндээ хальтхан хараад “Үс нь оройгоосоо халцарчихсан юм биш байгаа. Үгүй байлгүй дээ” гэж гайхаж, хоёр дахь удаагаа малгайгаа сөхөхөд нь зориуд тэгж засуулсан учрыг ойлгов.

Энэ тухай нь лавлахад “Сониноос Жамбын Батмөнх гуайн тухай кинонд тоглож байгаа. Хэний дүр гэдэг нь үзэгчдэд гэнэтийн бэлэг хэвээр үлдэг. Гэхдээ нүүр хувиргасны дараа өөрийгөө хараад гайхсан. Дүрийг нь бүтээх хүнтэй тийм адилхан болно гэж бодоогүй. Өөд болсон хүн босоод ирчихсэн юм шиг эвгүй юм билээ. Тийм мэдрэмж анх удаа авсан” гэв. Жүжигчин Д.Бямбацогттой ярилцсанаа хүргэе.

-Чөлөөт уран бүтээлч гэхээр таны хаана, ямар бүтээл хийж байгаа нь тодорхой бус юм. “Сити” дээд сургуульд багшилж байгаа гэж жилийн өмнө дуулсан. Сүүлийн үед юу хийж байна вэ?
-Нөгөө чөлөөт уран бүтээлчийн ажлаа л хийж байна. Хаанаас ч чөлөөт уран бүтээлч гэх нэршил гаргасан юм бэ, бүү мэд. Минийхээр бол хараат бус гэж тодорхойлбол оновчтой санагддаг. Зах зээлийн хэллэгээр бол хувиараа уран бүтээл хийж байна гэх үү дээ.

“Хоймор өнжих нар” кинонд тоглож байсан хэсэг уран бүтээлч нэгдэж “Нисдэг театр” байгуулсан. Соёл урлагийн их сургууль төгссөн, Ленинградад жүжигчний мэргэжил эзэмшсэн залуучууд драмын мэргэжлийн уран бүтээл хийж, театрын урлагт шинэ өнгө төрх нэмэх зорилгоор нэг баг болж, надад хамтран ажиллах санал тавьсан юм.

-Олон жил урлагт зүтгэсний хувьд хамтран ажиллах хүмүүстээ өндөр шалгуур тавьдаг байх. Яагаад туршлагагүй уран бүтээлчидтэй хамтран ажиллахаар болсон бэ?
-Залуучууд нэгдэж, шинийг эрэлхийлж байгааг дэмжихгүй байж боломгүй. Хуучны, дадлага туршлагатай уран бүтээлчидтэй нийлж ажиллаж болно л доо. Гэхдээ залуучуудтай нийлбэл хэн хэндээ өгөөжтэй. Надад туршлага, тэдэнд хүсэл эрмэлзэл байна.

Ярилцлагын үргэлжлэлийг ЭНДЭЭС уншина уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26425
0 эможи
keyboard_arrow_up