Нягтлан бодох, бүртгэл аудит-2014 олон улсын хурлын үеэр 76 шилдэг илтгэл тавигдлаа

2014 оны 5 сарын 07

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт Санхүү эдийн засгийн дээд сургуультай хамтран эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн багш судлаач, эрдэмтдийн дунд “Нягтлан бодох, бүртгэл аудит –2014” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг багш судлаачдын эрдэм шинжилгээний хурал энэ жил олон улсын шинж чанартай болж байгаагаараа онцлогтой болж байна гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд Филлипин, ОХУ, Монголын судлаачидын нийт 16 илтгэгч оролцож, бүртгэл,санхүү, эдийн засгийн тулгамдсан асуудлуудаар  хэлэлцлээ.

Нягтлан бодох бүртгэл аудит 2014 хуралд аж ахуйн нэгж байгууллагуудад тулгамдаж байгаа асуудал, олон улсын стандарт, нягтлан бодох бүртгэлийн тогтолцоо, нягтлан бодогчийн ёс зүй, өрсөлдөх чадварыг өртгийн удирдлагаар дэмжих нь, Монголын банкны салбарын үнэлгээний арга зүйн асуудал, мэдээллийн технологийн аудитын өнөөгийн байдал, татварын эрсдлийн үнэлгээ, ашигт малтмалын үнэ цэнийг тодорхойлох, татварын боловсрол зэрэг сэдвээр илтгэл тавигдлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2641
0 эможи
keyboard_arrow_up