“Эрдэнэс таван толгой”-н ажилтан өөрийгөө шатааж буй "Бичлэг"

2015 оны 11 сарын 13

“Эрдэнэс таван толгой” компанийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл тус компанийн удирдлагуудыг хууль бусаар ажилтнуудаа өөр компанид шилжүүлэн, цомхотгож байгаа талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаахыг завдлаа. Тэрээр “Манай компанийн удирдлагууд ажилчдаа шилжүүлэх гэрээг дур мэдэн хийж, олон нийтэд ташаа мэдээлэл өгсөн. Нийт 200 гаруй ажилтанаа шилжүүлэх нэрийдлээр цомхотгох гэж байна. Эдгээр ажлаас халагдаж байгаа хүмүүсийн өмнөөс харамсч байгаагаа илэрхийлэн хариуцлагыг нь биеэрээ үүрч төлөхөөр шийдсэн” гэж өөрлүүгээ шүдэнз зурсан байна.

Түүнтэй хамт мэдээлэл хийсэн ажилтан “С.Эрдэнэ гуайг өөрийгөө шатаахаар төлөвлөж биедээ шатахуун авч явааг мэдээгүй. Яаах ийхийн зуургүй тэрээр шатахуунаа цацаж шүдэнз зурсан. Тэнд байсан хүмүүс түүнрүү ус цацаж, хувцасаар цохиж унтраасан. Гар, хөл, нүүр гээд биеийн багагүй хэсэг нь түлэгдсэн. Харамсалтай байна” гэсэн юм.

Мөн С.Эрдэнэ компанийнхаа оффист  очин удирдлагуудтайгаа уулзана гэсэн боловч түүнийг яаралтай тусламжийн төвийн машин түүнийг авч явсан байна. Дашрамд, тус компаниас өнөөдөр 15.00 цагт мэдээлэл өгөх аж.

Сануулахад, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Цанхийн зүүн уурхайн гэрээт олборлогч “TTJVCk” компанид уурхайн олборлолтын хэсэгт ажилладаг 203 ажилтнаа шилжүүлэхээр болсон.  Энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Батбилэг “Энэ шилжүүлэх гэрээ бол жилийн хугацаанд хийгдэх гэрээ. Ажилчидтайгаа ойлголцсоны үндсэн дээр бид оператор, засварын хэсэгт ажилладаг хүмүүсээ цалин хөлсийг одоо авдгаас нь буулгахгүйгээр олгож, ажиллуулах талаар хэлэлцэж байна. Таван Толгой компани хүртэл нэг өдөр олон ажилтнаа халж байхад манайх сул зогсоохгүй гэсэндээ ажилчдаа өөр компанид гэрээлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн. Энэ бол ажилчдаа байнгын ажилчдаа байлгах үүднээс гаргасан шийдвэр” гэж мэдэгдээд байгаа.

Харин тус компанийн ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос дээрх мэдээллийг үгүйсгэж “Бидэнтэй ойлголцолд хүрч зөвшилцсөн зүйл байхгүй. Бид энэ компанид 20-30 жил ажилласан. Ажлын туршлага бий. Гэтэл одоо гэрээгээр өгөх газар нь биднийг ахин  шалгалтад оруулж авна гэсэн. Тэгэхээр тэнцээгүй гэх шалтгаанаар яаж ч мэднэ. Энэ бол баталгаагүй бөгөөд биднийг хил давуулж хүний наймаагаар зарж байгаатай адилхан” гэж мэдээлж байсан.

Д.ЖАРГАЛ

Насанд хүрээгүй болон зүрх судасны өвчтэй хүн үзэхийг хориглоно...

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26398
0 эможи
keyboard_arrow_up