С.Эрдэнэ өөрийгөө шатаалаа

2015 оны 11 сарын 13

     "Эрдэнэс Тавантолгой" компанийн ажилчид өнөөдөр 12.00 цагаас "Зууны мэдээ" мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлаад байсан юм. Хэвлэлийн хурал эхлэх үеэр тус компаний Үйлдвэрчний эвлэлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө бензинээр шатаалаа. Түүнд эмнэлэгийн тусламж хүргэхээр 103 төв рүү аваад явлаа. 

Тус компаний ажилчид хэвлэлийн хурлаа 15.00 цагийн үед хийхээр болжээ. Бид энэ талаар эргэн мэдээлнэ.

Сануулахад, "Эрдэнэс Тавантолгой" компанийн ажилчдын мэдээлж буйгаар тус компанийн зүүн цанхид Австралийн компани гэрээтээр олборлолт явуулдаг байсан аж. Харин эдгээр ажилчдын хувьд Австралийн компанийн удирдлагын дор ажилладаг байжээ. Хэдийгээр Австралийн компанийн дор ажилладаг ч “Эрдэнэс Тавантолгой” компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажил үүргээ гүйцэтгэдэг байсан гэв. “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс ажилтнууддаа “Австралийн компани Монголоос гарч оронд нь Хятадын компани орсон. Тиймээс Хятадын компани руу та нарыг шилжүүлсэн” гэж урьд нь мэдээлж байсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26395
0 эможи
keyboard_arrow_up