Монгол цэрэг бүтээн байгуулалт хөтөлбөрт 24 тэрбум төгрөг төсөвлөв

2015 оны 11 сарын 11

Өнөөдөр УИХ-ын чуулганаар 2016 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Энэ хүрээнд төсвийн байнгын хорооноос орж ирсэн саналуудыг хэлэлцэж байгаа.

Төсвийн байнгын хорооноос дэмжигдсэн саналуудын нэг нь "Монгол цэрэг бүтээн байгуулалт" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулагдсан 24 тэрбум төгрөг төсөвлөснийг УИХ-ын гишүүдийн 57 хувь нь дэмжлээ.

Ардчилсан нам ирэх онд эхлэх төмөр замын ажилд гаднаас ажиллах хүч авахгүйгээр цэргийн хүчээ дайчлан ашиглана гэж мэдэгдсэн.

Мөн энэхүү төмөр замын бүтээн байгуулалтад оролцох цэргийн албан хаагчдыг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд тодорхой хугацаанд мэргэжил эзэмшүүлээд үүнийхээ дараа төмөр замын ажилд оролцуулна.

Тус ажилд оролцох цэргүүдэд цалин олгож, хуримтлалтай болгоно. Ирэх оноос эхлэн хуучин барилгын цэргийн анги гэж байсантай адил Төмөр замын цэргийн анги нэгтгэлүүдтэй болно гэж мэдэгдсэн.

Нэг үгээр хэлбэл “Монгол цэрэг бүтээн байгуулалт” хөтөлбөрт зориулж баталсан 24 тэрбум төгрөг бол 2016 онд төмөр замын бүтээн байгуулалтад оролцох цэргийн албан хаагчдийн хангамж, цалин зэрэг зүйлд зарцуулагдах юм.

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 251-д “Батлан хамгаалах бодлогын хүрээнд-Цэргийн алба хаагчдыг шинэ бүтээн байгуулалтад оролцуулах арга хэмжээ авах” зорилт тусгагдсан билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26371
0 эможи
keyboard_arrow_up