Шатахууны татвар нэмэгдээд 400-520 мянга боллоо

2015 оны 11 сарын 11

Засгийн газрын уржигдрын хуралдаанаар “Авто бензин, дизелийн түлшний гааль, онцгой албан татварын тухай” Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулсан байна. Уг тогтоолыг өнгөрсөн нэгдүгээр сард баталсан бөгөөд Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулагийн боомтоор оруулж ирэх авто бензин, дизелийн түлшинд 252-265 мянган төгрөгийн татвар ногдуулсан байдаг. Энэхүү татварын хэмжээг 400-520 мянган төгрөг болгосон байна. Өөрөөр хэлбэл, авто бензинд 400 мянга, дизелийн түлшинд 520 мянган төгрөгийн татвар ногдож буй юм. Зүүн аймгийн шатахууны үнийг бууруулах зорилгоор Эрээнцавын боомтоор орж ирэх шатахууны татварыг 270-390 мянган төгрөг байхаар тогтоожээ. Хэдийгээр шатахууны татвар өссөн ч борлуулалтын үнэ өсөхгүй хэмээн эх сурвалж хэллээ. Шатахуун импортлогч компанийн хувьд ашиг нь 4-5 хувь хүртэл буурах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26360
0 эможи
keyboard_arrow_up