Биологийн идэвхт бүтээгдэхүүний хяналтын талаар хэлэлцлээ

2015 оны 11 сарын 11

Хэлэлцүүлгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хил, хорио цээрийн хяналтын газраас өрнүүлж байгаа “Хүний төлөө-Хилийн хяналт” сарын аяны хүрээнд зохион байгууллаа. 

Хэлэлцүүлэгт биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлогч 13 аж ахуйн нэгж, МХЕГ, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Буянт-Ухаа боомтын Хилийн мэргэжлийн хяналтын алба, Эрүүл мэнд, спортын яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн төлөөлөл оролцлоо.  

Цаашид Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах, биологийн идэвхт бүтээгдэхүүнд тавих хяналт, хууль эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгож, холбогдох төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах шаардлагатай гэдэгт талууд санал нэгдсэн байна. 

МХЕГ-ын дарга Ш.Раднаасэдийн тушаалаар хилийн мэргэжлийн хяналтад хамрагдах импортын 2194 бараанд хийх хяналт шалгалтын заавар, ашиглах хяналтын хуудас, тухайн барааг шалгах кодыг баталж, 2015 оны наймдугаар сарын 25-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ хүрээнд эм, биобэлдмэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгсэл импортлох үед 9.3.4 код бүхий хяналтын хуудас ашиглан хяналт тавьж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26347
0 эможи
keyboard_arrow_up