Цасанд боогдсон иргэд эх орондоо ирлээ
2015 оны 11 сарын 09

БНХАУ-ын ӨМӨЗО-ны нутаг дэвсгэрт их хэмжээний цас орж хурдны зам хаагдсаны улмаас Бээжин-Эрээний чиглэлд автобусаар зорчиж явсан монгол иргэд замдаа саатсан юм.
Хурдны замыг буцаан нээх чиглэлээр Хятадын талаас шуурхай ажилласны дүнд энэ сарын 7-ны өдрийн 14.00 цагийн орчимд буцаан нээжээ.
Бээжин-Эрээний чиглэлд зорчиж явсан Монгол иргэд энэ сарын 8-ны өглөө Эрээнд ирсэн тухай тус хотод суугаа Монгол Улсын Консулын газраас мэдээлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









26278
0 эможи