Зам дээр зөвшөөрөлгүй худалдаа явуулсан иргэдийг торгожээ

2015 оны 11 сарын 09

     Мэргэжлийн байгууллагууд хамтран  Дүүргүүдэд нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний зам гарцыг хааж, гар дээрээс худалдаа хийж байгаа болон дугуй, түлээ нүүрс зөвшөөрөлгүй худалдаалж байгааг зогсоох зорилгоор хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар тээврийн хэрэгсэл, явган зорчигчдын хөдөлгөөнд саад учруулж зорчих хэсэг болон явган зорчигчийн зам дээр зохих зөвшөөрөлгүй худалдаа үйлчилгээ явуулж байсан 8 аж ахуйн нэгж, 176 иргэний үйл ажиллагаанд  шалгалт хийжээ. Улмаар зөвшөөрөлгүй худалдааг газар дээр нь зогсоож, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөн ажилласан байна. Шалгалтаар нийт 33 иргэнд торгуулийн арга хэмжээ авч, шийтгэвэрийн хуудсаар гурван  аж ахуйн нэгжийг торгож, 38 шуудай нүүрсийг хурааж улсын орлого болгожээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26276
0 эможи
keyboard_arrow_up