Монгол бахархлын өдөр энэ пүрэв гарагт тохиож байна

2015 оны 11 сарын 09

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр энэ сарын 12-нд тохиож буй бөгөөд бүх нийтээрээ амарна. Тодруулбал, "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуульд жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-ны өдрийг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар заасан бөгөөд тухайн өдөр бүх нийтээрээ амарна гэж заасан байдаг. Энэ жилийн “Монгол бахархлын өдөр” пүрэв гаригт тохиож байгаа юм.

Дашрамд сонирхуулахад, Чингис хааны мэндэлсэн ойг билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр хэмээн тогтоож, ёслон тэмдэглэж байхаар болсон аж. Өөрөөр хэлбэл, хуульд зааснаар энэ өдөр бүх нийтээр амрах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26269
0 эможи
keyboard_arrow_up