Улаанбаатарт 4 градус дулаан

2015 оны 11 сарын 09

2015 оны 11 дүгээр сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун зүгийн нутгаар солигдмол үүлтэй, төвийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 8-13 градус, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, туул тэрэлж голын сав газраар 1-6 градус хүйтэн, говийн бүсийн өмнөд хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 2-4 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 8 градус хүйтэн, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны арваннэгдүгээр сарын 10 -ноос арваннэгдүгээр сарын 14-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

12-13-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 11,12-нд нутгийн хойд хэсгээр, 13-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын саваар  шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26256
0 эможи
keyboard_arrow_up