Энэ aмралтын өдөр "Дугуйн Марафон" болно

Нийслэлийн Засаг Дарга,Тамгын газар, Монголын дугуйн холбоо хамтран “Дугуйн Марафон”-ыг Энэ сарын 7,8 нь зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээ нь иргэдэд унадаг дугуйн ач холбогдлыг сурталчилан таниулах, бүх нийтийн эрүүл мэндийг сайжруулах ач холбогдолтой юм.
Мөн “Extreme trail” дугуйтай үзүүлбэр, Парад, дугуй сонирхогчид болон мэргэжлийн тамирчдын хувьд олон сонирхолтой тэмцээн зохиох аж. Марафонд дугуй унах чадвартай залуучууд ,насанд хүргэгчид, 14-өөс дээш насны хүүхдүүд эцэг эхийн хамт оролцох аж.
Мөн дугуйн тоормос, бусад эд анги нь бүрэн ажиллагаатай байх шаардлагатай бөгөөд шаардлага хангаагүй дугуйтай оролцогчийг гараанд гаргахгүй аж. Марафон Бямба гаригийн 11 цагт Чингисийн талбайгаас эхлэх аж.









