Экспортлогч компаниуд эрсдлээс хамгаалуулах боломжтой боллоо
.jpg)
Монгол Улсын бүтээгдэхүүн экспортлогч компаниуд эрсдлээс хамгаалуулах боломжтой боллоо. Хөгжлийн банк дэргэдээ “Үндэсний экспортын даатгал” охин компани байгуулснаар ийм боломж үүсч байгаа юм. Өнөөдөр МҮХАҮТ, Хөгжлийн банк хамтран, “Экспортын даатгалыг хөгжүүлэх нь” сэдэвт уулзалт зохион байгууллаа.
Бүтээгдэхүүн экспортлогч компаниуд энэ даатгалыг хийлгэснээр гэрээгээ даатгуулж, эргэлтийн хөрөнгийнхөө санхүүжилтийг саадгүй авах боломж бүрдэх юм. Ингэснээр экспортын эргэлтийн хөрөнгө нэмэгдэж, энэ нь улс орны эдийн засагт ч эерэг нөлөө үзүүлэх боломж бүрдэж байна.
Оны эхний 9 сарын байдлаар, Монгол Улсын гадаад худалдааны эргэлт 7.4 тэрбум америк доллар байжээ. Үүний 3.6 тэрбумыг нь экспорт эзэлж байна.









