Өвлийн улиралд автомашины дугаарын хязгаарлалтад хамрагдах бүсчлэл

2015 оны 11 сарын 05

2014 онд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан.

Тодруулбал, цагийн хуваарийг 08:00 – 20:00 цаг болгон өөрчилсөн бөгөөд замын бүсчлэлийг өвөл, зуны улирлаар ангилсан байдаг. Энэхүү журмын дагуу өнгөрсөн аравдугаар сарын 15-аас нийслэлд автомашины дугаарын хязгаарлалтын өвлийн цагийн хуваарьт шилжсэн бөгөөд тус журамд зааснаар зарим замыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлсөн байна.

Үүнд:

- Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дугаарын хязгаарлалтаас бүрэн чөлөөлөгдсөн;
- Нисэхийн аюулгүйн тойргоос Яармагийн зам, ТЭЦ-3-ийн уулзвар,
- Ажилчны гудамж ТЭЦ-4-ийн уулзвар хүртэлх замууд;
- ТЭЦ-3-ийн уулзвараас Чингисийн өргөн чөлөө хуучин цагаан хаалганы уулзвар ШУТИС-ийн МИС-ийн уулзвар хүртэлх замууд;
- Хуучин цагаан хаалганы уулзвараас Чингисийн өргөн чөлөө 120 мянгатын уулзвар, Зайсангийн гэрлэн дохиотой уулзвар;
- Яармагийн гүүрний урд уулзвараас Баянзүрхийн товчоо хүртлэх Богд уулын арын зам;
- 120 мянгатын уулзвараас Их монголын гудамж Дүнжингарав худалдааны төвийн уулзвар хүртлэх замууд;
- Говийн уулзвараас Дунд голын гудамж Энхтайваны гүүрний доод  зам, Гандигийн гудамж замууд;
- Сансарын аюулгүй аюулгүйн тойргоос Доржийн гудамж цайзын уулзвар, Офицеруудын ордон хүртлэх замууд;
- Дарь-Эхийн уулзвараас Дамбын уулзвар, 7-н буудал салдаг уулзвар, 32-н уулзвар хүртлэх замууд;
- Дэнжийн-1000 зам, 6-р бичил хорооллын замууд бүрэн чөлөөлөгдсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26199
0 эможи
keyboard_arrow_up