“Буянт-ухаа-1” хорооллынхон ТОСК-д шаардлага хүргүүлжээ

2015 оны 11 сарын 03

      "Буянт-Ухаа-1” хорооллын оршин суугчдын төлөөлөл Төрийн орон сууцны корпорацид шаардлага хүргүүлжээ. Учир нь тухайн хороолол ашиглалтад орсон цагаасаа л хана нь мөөгөнцөрдөх, чийг татах, бие засах газраас эвгүй үнэр үнэртэх, зэвтэй ус гоожих зэрэг асуудал үүсэж эхэлжээ.

 
       “Тухайн үед оршин суугчид бид энэ асуудлаар гүйцэтгэх компаниудад хандаж байсан бөгөөд зарим асуудлыг л шийдэж өгсөн. Гэтэл сэрүүн орж эхлэхэд мөөгөнцөрдөх, чийг татахаас гадна дийлэнх айлын халаалт муу ирэх болсон. Тиймээс оршин суугчид гарын үсгээ цуглуулан энэ асуудлыг шийдэж өгөх хүсэлтийг бид Төрийн орон сууцны корпорацид хүргүүлэхээр болсон” хэмээн Хан-Уул дүүргийн иргэд хөдөлмөрчдийн группын админ н.Мөнхсэлэнгэ мэдээлсэн байна.


      Шаардлагын хувьд Төрийн орон сууцны корпораци, гүйцэтгэгч компани, оршин суугчид хамтарсан ажлын хэсэг байгуулж, тухайн асуудалд юунаас үүсэж буй тодорхойлж хамтдаа шийдье гэсэн агуулгатай хэмээн тэрбээр хэлсэн юм. Тухайн хороолол 1760 өрхтэй бөгөөд гурван хоногийн дотор 86 иргэн уг шаардлагад гарын үсэг зураад байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26163
0 эможи
keyboard_arrow_up