Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдлууд

2015 оны 11 сарын 03

09.00 цагт: “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба Интернэт” сэдэвт олон талт зөвлөлдөх уулзалт Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болно.


09.00 цагт: Монголын олборлох үйлдвэрийн ил тод байдлын санаачилгын Үндэсний чуулган Корпорэйт зочид буудлын хурлын танхимд болно. Утас: 99087886


10.00 цагт: Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагууд хамтран зохион байгулж байгаа ”Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил хамгааллын бодлого, шинэчлэлийн хэрэгжилт” үндэсний II чуулган, “Бүх нийтийн хүртээмжийг хангаж, чадавхыг дээшлүүлье” сарын аяны нээлт СЗХҮТ-ийн хурлын зааланд болно.


11.00 цагт: Монгол орон ойн нөөцийн эдэлбэрийн үнэлгээ хийж буй анхны орон болж байгаа болон Эдэлбэрийн засаглалын сайн дурын зөвлөмжийн хүрээнд Монголд хийж буй бусад ажлын явц бодит ажил болгох алхамын талаар НҮБ-ын ХХААБ-аас Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.


11.00 цагт: Монголд анх удаа бэлтгэх гэж байгаа авто машины кузов засварчны мэргэжлийн ангийн анхны хичээлийн нээлт Монгол-Солонгосын политехник коллежид болно. Утас: 91915340, 99017930, 88843030


11.00 цагт: БНСУ-ын Мёнжи эмнэлэг, НЭМГ- тай хамтран хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулах санал ирүүлсэн бөгөөд ар гэрийн боломжоос шалтгаалан мэс засалд орох боломжгүй байгаа нэг хүнийг сонгон бүх зардлыг даан Солонгост эмчлэх болсон тухай НЭМГ-ын дарга Ш.Энхбат Хангарди ордон 901 тоотод мэдээлэл хийнэ.


11.30 цагт:  Баянгол дүүрэгт 140 хүүхдийн ортой Хүүхдийн эмнэлэгийн нээлтийн ажиллагаа, хэвлэлийн бага хурал  /Хуучнаар Эрүүл мэндийн VII төв/ болно. Утас: 94949238, 89585885, 88084815


14.30 цагт: “Монгол Улсын 2016 оны төсвийн орлого, зарлагын төлөвлөлт” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг Улаанбаатар зочид буудлын Хархорин хурлын танхимд болно. Утас: 313207


14.30 цагт: “Монгол Улсын 2016 оны төсвийн тэнцэл, өрийн удирдлага” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болно. Утас: 313207

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26142
0 эможи
keyboard_arrow_up