Э.Батсайхан: Томоохон үйлдвэрлэлээ дэмжсэнээр аж үйлдвэрийн салбар хөгжинө

2015 оны 11 сарын 02

-Арилжааны зээлд дарлуулж байгаагаа гайхаж байхаар хөрөнгийн захаас мөнгө босгох боломжийг эрэлхийлэх нь чухал-

Д.ОЮУНЧИМЭГ

Дархан нэхий” компанийн гүйцэтгэх захирал Э.Батсайхантай ярилцлаа.

-Бараа бүтээгдэхүүнийг экспортод гаргана гэдэг маш том хариуцлага гэж хэлж байсныг тань санаж байна.Тэгэхээр бид юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Аж үйлдвэрийг хөгжүүлэхийн тулд томоохон үйлдвэрүүдээ дэмжиж ажиллах хэрэгтэй. Манай улсын хувьд суурь нь алдаатай учраас төдийлөн үр дүн харагдахгүй байна. Өөрөөр хэлбэл, жижиг, дунд үйлдвэрээ хөгжүүлэх нь зөв шийдэл биш. Энгийнээр тайлбарлавал, 10 хүн тус бүртээ нэг трактортой түүгээрээ газар хагалж тариа тарья. Тэгвэл нэг хүн бүх ажлаа өөрөө хийх болно. Ингэснээр цалгардал үүсч, аль нэг талаа орхигдуулдаг юм. Харин дээрх 10 хүн хамтарч хоршвол ажлаа хуваарилж авснаар бизнес өргөжиж, тэлэх боломж бүрдэнэ. Бид яг ийм замаар яваад байгаа юм. Жижиг, дунд үйлдвэрүүдээ хөгжүүлнэ гэх. Гэтэл тэд борлуулалт, түүхий эд зэрэг асуудал дээр гацчихаад байгаа нийтлэг дүр зурагтай шүү дээ. Харин нэг том үйлдвэрт туслан гүйцэтгэгч хийх нь илүү ашигтай байх болно гэдгийг ойлгох хэрэгтэй. Экспорт гэдэг өндөр хариуцлагатай зүйл. Хамгийн чанартай, хямд бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл борлуулах зах зээл хаана ч бий. Тэгэхээр түүхий эд бэлтгэхээс эхлэх ёстой. Үүнийг үйлдвэрлэгчид хийх учиртай. Мэдээж орон нутгийн удирдлагын дэмжлэг хэрэгтэй.

-Цаашид яах ёстой вэ?

-Манай компани жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг сургалтад хамруулж, санал тавьж байгаа. Учир нь манай үйлдвэрийг тойроод ажилладаг 100 орчим үйлдвэр бий. Мөн орон нутагт үйлдвэрүүдийг байгуулж болно. Ер нь том үйлдвэрүүд жижиг, дундыгаа  дэмждэг зарчимтай. Цаашлаад бид жижигрэх тухай биш хувьцаат компани болж томрох талаар бодох хэрэгтэй. Ингэснээр үйлдвэрлэлийн салбар хөгжинө.

-Та каластераар хөгжих тухай ярьж байна уу. Гэтэл манай томоохон аж ахуйн нэгжүүд үүний эсрэг байдагюм шиг санагдах юм?

-Үнэн. Манай компанийн хувьд арьс шир боловсруулж байна. Бид үйлдвэрлэж буй эцсийн бүтээгдэхүүндээ боловсруулсан арьсныхаа 30 хувиас илүүгүй байхаар тооцдог. Үлдсэн хэсгийг бусад үйлдвэр, компаниудад борлуулах зарчим баримталдаг. Үүгээрээ аливаа үйлдвэрлэл эрхлэхэд толгой үйлдвэр байх ёстой гэдгийг харуулахыг зорьж байна. Жишээлбэл, үнэгийг үхэр унагаад ир гэвэл, хэзээ ч чадахгүй. Харин арсланд тэгж хэлвэл дор нь унагчихна. Тэрхүү унагасан үхрээ арслан ганцаараа бүгдийг нь идэж чадахгүй. Түүний үлдээсэн хэсгээр бусад жижиг амьтад хооллочихно шүү дээ. Үүнтэй яг ижил. Дан, дангаараа бизнесээ өргөжүүл гэвэл хэзээ ч бүтэхгүй. Магадгүй яг одоогийн байгаа төвшиндөө дүүжигнээд явах байх. Гэхдээ аливаа зүйл ахиж дэвшиж байх учиртай. Тиймээс л үнэг байхаар арслан болж бусдадаа ч дэм болох ёстой гээд байгаа хэрэг. Тухайлбал, ОХУ хувийн эзэмшлийн мал, ногооны талбайн тоо хэмжээг тодорхой заагаад өгчихсөн. Ийм зарчмаар явах нь зүйтэй. Яагаад гэвэл, тус тусдаа их хэмжээний хөрөнгөтэй хүмүүс хэзээ ч нэгдэхгүй. Манай улсын хувьд оёдлын салбар яг ийм тархай бутархай байдлаар ажиллаж байгаа. Тэд өөрийнхөө хэмжээнд хийж бүтээж байгаа ч олигтой үр дүнд хүрэхгүй байна. Энэ нь зөв гаргалгаа биш. Бас манайхан мах гаргах болсон тухай дээр, дооргүй л шуугиж байна. Гэвч оросууд хэзээ ч хонь, ямааны мах авахгүй, үхрийнхийг л авна. Хэдийгээр манай мал өсч 60 сая хүрсэн гэж байгаа ч түүнээс гуравхан сая нь л үхэр шүү дээ. Тэгэхээр эрчимжсэн мал аж ахуйгаа хөгжүүлэх хэрэгтэй. Үнэн хэрэгтээ улсаа хөгжүүлэхгүй байхыг хүсч байгаа бол хувьд нь малыг нь өгөөд, жижиг аж ахуйн нэгжүүдээ дэмжээд байвал үр дүн нь харагдана. Хатуу сонсогдож байгаа ч үнэн үг юм шүү.

-Үйлдвэрлэл эрхлэхэд тулгамддаг асуудлын нэг нь мэргэжилтэй боловсон хүчин гэдэг. Танай компанийнхувьд ажилтнаа хэрхэн бэлтгэж байна?

-Боловсон хүчнээ бид өөрсдөө бэлтгэж байна. Яагаад гэвэл, их, дээд болон техник мэргэжлийн сургуульд 2-5 жил суралцсанаар чадварлаг боловсон хүчин болж чадахгүй. Харин тухайн салбарынхаа маш сайн мэргэжилтэнг дагалдаж  хоёр сар ажиллах нь илүү үр дүнтэй байдаг юм. Мянга сонсохоор нэг үз гэдэг шүү дээ. Түүнтэй адилтгаж ойлгож болно. Магадгүй техник технологийн шинэч­лэл цаг хугацаагаар хэмжигдэж байгаа энэ үед дадлагад суурилах нь ахисан төв­шин болох болов уу. Мэдээж сургуулиуд шинэ технологитой танилцуулан танхимын дадлага хийлгэж байгаа. Гэхдээ амьдрал дээр хүн өөрөө хийж үзэж байж л дадлагаждаг гэдгийг хүмүүс мэднэ.

-Үйлдвэрлэгчдэд хөрөнгийн эх үүсвэр нэн түрүүнд тулгамддаг асуудал. Банкны зээлийг бизнестзориулагдаагүй гэдэг шүүмжлэл бий. Тэгэхээр үүнийг хэрхэн зохицуулж болох вэ?

-Арилжааны богино хугацаатай, өндөр хүүтэй зээлээр бизнес өргөжихгүй. Засгийн газраас хөнгөлөлттэй зээл олгож байгаа ч хугацааны хувьд бас л ялгаагүй шүү дээ. Тэгэхээр систем нь буруу байна гэсэн үг. Үйлдвэрлэлд урт хугацаа зайлшгүй шаардлагатай. Тиймээс бид арилжааны зээлийн нөхцөл хатуу байна гэж байхаар, хөрөнгийн зах зээлээ ашиглах хэрэгтэй. Мэдээж арилжааны банк ч ялгаагүй бизнес учраас эрсдлээ тооцоолох нь зүйн хэрэг. Хэрэв жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид хамтран хувьцаат компани үүсгэн байгуулж хөрөнгийн захад хувьцаа гарган хөрөнгөө босгох боломж бий.

-Экспортод бараа бүтээгдэхүүнээ гаргах тухай ярьж байгаа ч татвар хураамж өндөр байгаа нь бас нэгбэрхшээл гэх юм? 

-Тэнцвэргүй байгаа нь үнэн боловч гайгүй шүү дээ. Дэлхийн улс орон бүрт хямд өртөгтэй, чанартай бүтээгдэхүүнээр хэрхэн хангах вэ гэдэг сонин. Түүнээс хар, улаан цагаан байх эсэх огт хамаагүй. Энэ зөвхөн өнгө. Хамгийн гол нь чанартай, баталгаатай бүтээгдэхүүн гаргах нь л чухал байгаа юм.

-Та бүхний хувьд тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ?

-Бидний хувьд тархай, бутархай байх нь том бэрхшээл болж байна. Үүний тулд жижиг аж ахуйн нэгжийг дэмжихээс илүүтэйгээр томруулах тал дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тус тусдаа подволд үйл ажиллагаа явуулахын оронд нэгдэж байгаад ажлын байрны асуудлыг шийдэж болно. Жишээлбэл, Япон улс дайны дараа бүх жижиг компаниуддаа зээл өгөхгүй гэдэг шийдвэр гаргасан байдаг. Түүний оронд тэдгээр аж ахуйн нэгжүүд нэгдээд ирвэл дэмжлэг үзүүлнэ гэдэг хатуу байр суурьтай байсан нь өдгөөгийн хөгжлийн эхлэл байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26131
0 эможи
keyboard_arrow_up