Нэг чиглэлийн автобусанд хөнгөлөлт эдлэх боломжгүй

2015 оны 11 сарын 02

Нийтийн тээврээр зорчих дамжин суултын эхний 30 минутыг үнэгүй болгох шийдвэрийг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хуралдаанаас гаргасан билээ.

 

"Улаанбаатар смарт карт" компанийн зүгээс ирэх сарын 7-ны өдрөөс эхлэн 30 минут доторх дамжин суултыг үнэгүй болгож эхлэх боломжтой гэсэн саналыг нийслэлийн Тээврийн газарт хүргүүлсэн. Ингэхдээ дамжин суултад хязгаар тавихгүй. Өдөрт нэг иргэн хэдэн ч удаа дамжин сууж болно. Гэхдээ нэг чиглэлийн автобуснаас буугаад 30 минутын дотор энэ чиглэлдээ суух юм бол хөнгөлөлт үйлчлэхгүй гэдгийг "Улаанбаатар смарт карт" компаниас анхааруулав. Жишээлбэл, "Таван шар-Офицеруудын ордон" чиглэлийн автобусаас буугаад 30 минутын дараа энэ чиглэлийн автобусандаа эргэн суувал дамжин суултын хөнгөлөлт эдлэхгүй аж. Эхний автобусаас буусан, дараагийн автобусанд суусан хугацаагаар дамжин суултын 30 минутыг тооцох учир зорчигчид яг буухдаа картаа уншуулах шаардлагатай. Харин гурав дахь автобусанд мөнгө төлж, дөрөв дахь автобусандаа өмнөх автобусаас бууснаас хойших 30 минут дотор амжин суувал үнэгүй явна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26128
0 эможи
keyboard_arrow_up