Д.Ганбаатар: Морьтон монголчуудын хувьд дэлхийн уралдаанд түрүүлнэ гэдэг мөрөөдөл байсан

2015 оны 11 сарын 02

АНУ-ын Кентукки мужийн Лексингтон хотноо хурдан морьдын Breeders cup дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.

 

Зүлэгний спринт төрөлд "Макс"-ын Д.Ганбаатарын хүлэг, алдарт уяач Э.Ганбатын уяа сойлгыг нь тааруулсан Mongolian Saturday хүлэг түрүүлж, тус тэмцээний 32 жилийн түүхэнд анх удаагаа Ази тивээс түрүү хүртлээ.

Mongolian Saturday хүлгийг тод манлай уяач Д.Онон, Э.Ганбат нар дааган насанд нь шинжиж авч байсан гэдэг.

Эрийн гурван наадмын минь амин сүнс болсон хурдан морьд маань дэлхийн тавцанд уралдаж, бүр түрүүлж чадлаа.

Д.Ганбаатар "Морьтон Монголчуудын хувьд дэлхийн том уралдаанд түрүүлнэ гэдэг мөрөөдөл байсан. Үнэхээр сайхан байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26120
0 эможи
keyboard_arrow_up