Хорооны цогцолбор барилгын ажлыг иргэд дэмжиж байна
Нийслэлийн Засаг даргын 2010 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 63 тоот захирамжаар Баянгол дүүргийн 13-р хорооны цогцолбор барих зориулалтаар тус хорооны орон сууцны 1 дүгээр байрны зүүн талд 0,018 га газрыг олгожээ. Одоогоор хорооны цогцолбор барих ажил эхэлсэн боловч тус хорооны зарим иргэд хорооны барилга нэрээр хэн нэгэн эрх мэдэлтэн өөр зориулалтаар барилга барих гэж байна гэсэн ташаа мэдээлэлтэй байгаа учраас эсэргүүцэн зөрчил үүсгээд байгаа юм.
Харин хорооны ихэнх иргэн төрийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай, чирэгдэлгүй авах боломжтой болж байгаа учраас барилгын ажлыг дэмжиж байгаагаа хорооны Засаг даргад илэрхийлжээ.
Арвангуравдугаар хороо нь 5 000 гаруй оршин суугчтай, хороо, өрхийн эмнэлэг нь орон сууцны 1-р давхрын 3 өрөө байранд үйл ажиллагаа явуулдаг юм байна. Баянгол дүүргийн хэмжээнд 23 хороо байдгаас 3 хороо нь өөрийн гэсэн барилгагүй юм байна.