Эхээсээ өнчирсөн янзага, түүнийг аварсан залуу хоёрын нөхөрлөл

2015 оны 10 сарын 29

Дариус Саснаускас гэх эр АНУ-ын “Yellowstone” цэцэрлэгт хүрээлэнд байх гэрийнхээ гадна талбайд  нэгэн эх буга хоёр янзага төрүүлж байхтай таарчээ. Харамсалтай нь тэдний нэг нь хөлөндөө гэмтэл авч эх, дүү хоёрыгоо дагаж явж чадалгүй хоцорчээ.

“Тэнд зөндөө араатан байсан. Хэрэв түүнийг тэнд нь орхисон бол тэр тэдний хоол болох нь ойлгомжтой байсан. Би зэрлэг амьтныг гэрийн тэжээмэл болгохыг хүсдэггүй. Гэхдээ энэ үйл явдал зайлшгүй зүйл байсан учраас би түүнийг эдгэртэл нь авч тэжээхээр болсон” хэмээн Дариус ярьжээ.

Дариусын хичээл зүтгэлийн ачаар янзага эрүүл саруул болж түүнийг зэрлэг байгальд нь тавихаар оролдсон боловч олон удаа бүтэлгүйтжээ. Харин нэг өдөр аз болж түүний гэр бүл явж байхтай таарч бяцхан янзага тэдэнтэйгээ нэгдэн зэрлэг байгальдаа очжээ.

Бяцхан янзага хөлөө гэмтээсэн учир эхийгээ дагаж явж чадалгүй хоцорчээ


Ойр орчимд нь араатан амьтан элбэг учир бяцхан янзгыг тэнд нь орхисон бол тэдний хоол болох нь ойлгомжтой байжээ.


Дариус түүнийг гэртээ авчран хөлийг нь хуванцар сав ашиглан боожээ.

Тэр түүнийг дөрвөн цаг тутамд угжиж, нохой нь ч мөн түүнд таатай ханддаг байв.

Өнчин янзага удалгүй алхаж эхлэв


"Тэр намайг бараг эхийгээ гэж боддог байсан байх. Хаа явсан газарт минь дагана, долооно" хэмээн Дариус өөрийн тэмдэглэлдээ бичжээ.

Дариус түүнийг онгон байгальд нь буцаан тавих гэж зөндөө хичээсэн ч янзага түүний араас даган буцаад ирчихдэг байв

Нэгэн орой түүний эх болон ихэр янзага гадаах талбайд явж байхтай таарч Дариусын янзага өөрийн гэр бүлтэйгээ эргэн нэгджээ. Түүнээс хойш хэдэн сарын дараа өсөж томорсон өнөөх янзага ижил сүрэгтэйгээ байшингийн гадна явж байхыг Дариус харжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26066
2 эможи
keyboard_arrow_up