Г.Ариунбаатар Английн хатан хааны өргөөнд уригдлаа
2015 оны 10 сарын 28

ОХУ-д өнгөрсөн зун болж өнгөрсөн П.И. Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн наадмын “Гран-При” шагналыг хүртсэн МУГЖ Г.Ариунбаатар өчигдөр орой Английн цог жавхлант Хатан хааны өргөөнд уригдан оройн зоог барьжээ. Түүний хамт Маэстро Валерий Гергеив, алдарт cello Хакназаряан нар айлчлан ая дуугаа өргөсөн байна.
Г.Ариунбаатар 2010 онд СУИС-ийг гавьяат жүжигчин Д.Банди агсан, гавьяат жүжигчин О.Ичинхорлоо багшийн удирдлага дор төгссөн. М.Глинкийн нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлсэнээр МУГЖ хэмээх эрхэм алдрыг 23 насандаа хүртсэн билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









26048
0 эможи