Сармагчин шиг сэтгэхээ больцгооё л доо

2015 оны 10 сарын 27

     Манай зарим нэг газрууд арай л юм хийх болжээ. Ийм гарцаар яаж гарна гэж төсөөлдөг байна аа. Гарцаар гарангуут өөдөөс уулзвар угтаж авч байхад хийж байгаа хүмүүс нь анхаарахгүй ингээд явуулчиж л байдаг ... дэндүү гэхэд дэндүү хариуцлагаггүй зүйл хийсэн энэ хүмүүст хариуцлага хүлээлгэмээр юм аа

Шинэчилэгдэн мөрдөглөж эхэлсэн хуулиар бол.... замын тэмдэг, тэмдэглэл, ...ийг стандартын дагуу бүрэн бүтэн байрлуулаагүйгээс замын хөдөлгөөнд оролцогчид буруу мэдээлэл өгч, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад саад учруулж, зам тээврийн осол, хэрэг гаргах нөхцөлийг бүрдүүлсэн бол иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй хэмжээний тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна гээд 54.15-т нь заачихсан байна.

Асуудал бол тодорхой:
Нэгдүгээрт: Энэ гарцыг маш хурдан, болж өгвөл 12 цагийн дотор л засах хэрэгтэй, цаана нь хүний амь яригдах асуудал.

Хоёрдугаарт: Үүнийг хариуцсан албан тушаалтанд ЗХАБТХ-ийн 54.15 дугаар зүйлд заасны дагуу арга хэмжээ авч иргэдэд мэдэгдэх нь зөв байх.Тэгэхгүй бол арай дэндэж байна.

Сармагчин шиг сэтгэхээ больцгооё л доо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26008
0 эможи
keyboard_arrow_up