Бразил улс руу визгүй зорчиж эхэллээ

2015 оны 10 сарын 27

Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Засгийн газар хооронд солилцсон “Богино хугацааны визийн шаардлагаас чөлөөлөх тухай” ноот бичгийн дагуу хоёр орны иргэд визгүй зорчиж эхэлжээ. Тодруулбал аравдугаар сарын 21-нээс эхлэн хоёр орны иргэд 90 хүртэлх хоног визгүй зорчиж эхэллээ.

Сануулахад, Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суугаа Элчин сайд, хатагтай Ч.Сосормаа, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Гадаад харилцааны сайд ноён Мауро Виейра нар есдүгээр сарын 21-ний өдөр “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Монгол Улсын Гадаад хэргийн яам болон Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Гадаад харилцааны яам хоорондын хамтын ажиллагааны тухай Харилцан ойлголцлын санамж бичиг”-т тус тус гарын үсэг зурж, “Богино хугацааны визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Засгийн газар хоорондын ноот бичиг” солилцсон юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25998
0 эможи
keyboard_arrow_up