Манай улс гаднаас 100 мянга орчим тонн хүнсний ногоо худалдаж авна

2015 оны 10 сарын 27

Манай улсын хүнсний ногооны жилийн хэрэгцээ 190 мянган тонн. Үүний 70-80 мянган тонныг гаднаас худалдаж авдаг гэсэн судалгаа гарчээ.

 

Энэ тоо жил бүр өсөх хандлагатай байгааг холбогдох хүмүүс хэлж байна. Учир нь манай улсад төмс хүнсний ногоог хадгалах агуулах зоорь хангалттай биш байдаг. Дээр нь зах зээлд нарийвчилсан тооцоо судалгаа байхгүй байгааг албаныхан хэллээ.

Өнгөрсөн хавар манай улс 150 мянган тонн төмс, 75 мянган тонн хүнсний ногоо хурааж авна гэсэн тооцоо судалгаа гаргаж байсан. Энэ төлөвлөгөө хол зөрөөгүй гэдгийг ХХААЯ-ныхан хэлж байгаа юм. Одоогоор манай улс 148 мянган тонн төмс, 70 мянган тонн хүнсний ногоог хурааж аваад байна. Хэдийгээр манай улс төлөвлөсөн хэмжээндээ ургацаа авсан ч гаднаас 100 орчим мянган тонн хүнсний ногоо худалдаж авах шаардлагатай байна. Энэ нь хүнсний ногооны зах зээлд нарийн тооцоо судалгаа байхгүйтэй холбоотой гэдгийг Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбооны гүйцэтгэх захирал н.Төрмандах хэллээ.

Хүнсний ногоог их хэмжээгээр тариалахад зоорины хүрэлцээ чухал байдаг. Улсын хэмжээнд 186.2 мянган тонн багтаамжтай 3600 гаруй зоорь ашиглаж байна. Гэхдээ эдгээр зоорийн 40 хувь нь чанарын сайн үзүүлэлттэй, 60 хувь нь чанарын дундаас доогуур үнэлгээтэй гэсэн судалгаа гарчээ. Өөрөөр хэлбэл, бидэнд хүнсний ногоо хадгалах сайн чанарын зоорь хэрэгтэй байна.

2013 оноос Монгол Улсын Засгийн газар, Монголбанктай хамтран Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах хөтөлбөрт төмс хүнсний ногоо, мах махан бүтээгдэхүүний зоорь, агуулах, худалдааны төвийн хангамжийг нэмэгдүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан. Одоогоор нийт 31 аж ахуйн нэгжид 94.6 тэрбум төгрөгийн зээл олгосон. Энэ төсөл 2016 он хүртэл хэрэгжих юм байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25992
0 эможи
keyboard_arrow_up