Э.Бат-Үүлийн хэлсэн төлөөлөгч нь МАН-ын Г.Төмөрбаатар гэнэ үү ?

2015 оны 10 сарын 22

      Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг хувийн автобус компаниудын гэнэтийн ажил хаялт нийслэлийн удирдлагуудыг ухаан алдуулах шахсан. Тэр өдөр ажил сургуулиасаа хоцорсон уурлаж бухимдсан иргэдийн уур хилэнгээр хот амьсгалсан. Хотын дарга тэрхүү ажил хаялтыг зохион байгуулалттай ажиллагаа гээд “НИТХ-ын нэгэн төлөөлөгч хувийн атвтобус компаниудаар явж бужигнуулсан” гэж зарласан. Тэр төлөөлөгч нь МАН-аас сонгогдсон Г.Төмөрбаатар гэх таамаг хотын ИТХ-ын хүрээнд тархжээ. Энэ нь бас магадлалтай гэнэ. Өмнө нь Г.Төмөрбаатар нь “Автобус-1” нэгтгэлийн захирлаар ажиллаж байсан агаад НИТХ дэх МАН-ын бүлэг дотроо л нийтийн тээврийг мэдэх ганц төлөөлөгч нь аж.  Нийслэлийн өмчийн том автобус компанийг удирдаж байсан тул нийтийн тээвэр эрхэлдэг компаниуд дунд танил тал ихтэй гэдэг нь мэдээж. Тэгээд ч сүүлийн үед Э.Бат-Үүлийг “ард түмний унаагаар тоглож нийтийн тээврийг унагасан” гээд идэвхитэй шүүмжлээд байгаа нь дээрх таамгийг улам бүр баталж байна.

 

НУУЦ.мн
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25935
0 эможи
keyboard_arrow_up