Хүнсний ногооны хураалт 99 хувьтай байна
2015 оны 10 сарын 22

2015 онд улсын хэмжээгээр 389.3 мянган га-д үр тариа, үүнээс 360.7 мянган га-д буудай, 12.5 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 78.5 мянган га-д тосны ургамал, 19.5 мянган га-д тэжээлийн ургамал, 5.4 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 512.3 мянган га-д тариалалт хийсэн.
Урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн төмс, 75.3 мянган тонн хүнсний ногоо, 28.7 мянган тонн тосны ургамал, 53.9 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжийг бүрдүүлсэн. Тэгвэл энэ сарын 20-ны байдлаар үр тарианы хураалт 80.3 хувьтай, төмс, хүнсний ногооны хураалт 98.0-99.9 хувьтай байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









25915
0 эможи