Шүтээнд зориулж 464 сая төгрөгөөр дугана барьжээ

2015 оны 10 сарын 21

Аграмба Р.Санжайжавын мөнхийн бясалгалт шүтээн биеийг Гандантэгчинлэн хийдийн хамгийн том дуганд өнөөдөр залж, сүсэгтэн олонд авшиг жанлав хүртээж эхэллээ. Аграмба нь 1826-1905 оны үед амьдарч байсан хүн юм. Сүсэгтэн олон өнөөдөр, маргааш хоёр 09-17 цагийн хооронд уг мөнхийн бясалгалт шүтээнд залбирч, буян заяагаа даатгах боломжтой юм. Улмаар энэ сарын 24,25 ны өдрүүдэд шүтээний төрөлх нутаг Архангай аймгийн Цахир сумын Содномдаржаа уулнаа /далайн төвшнөөс дээш 2733 метрийн өндөр/ залахаар төлөвлөжээ. 1894 оноос хойш саяхныг хүртэл Архангай аймгийн Цахир сумын иргэд дээрх багш, шавийн мөнхийн бясалгал хийж гэгээрсэн хоёр шүтээнийг нууцаар залж, шүтэж ирсэн түүхтэй аж. Харин өнгөрсөн нэгдүгээр сард нууцалж байсан шүтээн биеийн нэг нь алдагджээ. Энэ үеэс л олон нийт 200 орчим жилийн түүхтэй, шүтээн биесийн талаар мэдэж эхэлсэн байна. Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц "Энэхүү шүтээн биеийн увидас Итгэл хамбынхтай адил" гэж тодорхойлсон. Тухайлбал 1960, 2002 онд багш шавийн шүтээн бие байрлаж байсан Содномдаржаа ууланд түймэр гарчээ. Гэхдээ тус хоёр шүтээн бие байрлаж байсан газраас нэг төөгийн хэмжээтэйгээр холоор түймэр дайрч өнгөрч байсан тухай нутгийн олон өгүүлж байсан юм.

 

Аграмба Р.Санжайжавын шүтээн бие олонд ил болсноос хойш төр, шашны байгууллагууд хамтран ажиллаж, сэргээх, шинжлэн судлах ажлыг хийсэн билээ. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс дээрх шүтээн биеийн нугас, тархи нь амьсгалж байна. Иймээс бусад эрхтэнг шинжлэх шаардлагагүй гэж үзжээ. Улмаар Боловсрол соёл, шинжлэх ухааны яам үндэсний соёлын өвд албан ёсоор бүртгэж, гэгээрсэн багш, шавийн шүтээн байрлах дуганыг шинэчилж, нийт 464 сая төгрөгөөр чулуун дугана босгожээ. Дуган барих нийт хөрөнгөөс 164 сая төгрөгийг нь Засгийн газрын нөөц хөрөнгөөс, үлдсэн 300 саяыг нутгийн иргэдийн хандиваар бүрдүүлсэн аж.

 

Дээрх шүтээн биеийг занданшуулсан шарилтай зүйрлэх учиргүйг нутгийн иргэд тайлбарлав. Товчхондоо зуун дамжиж, эрдэм номын оргилд хүрч, удаан хугацаанд бясалгал хийж, гэгээрсэн багш, шавийн шүтээн гэж учирласан юм. Өнгөрсөн10 гаруй сарын хугацаанд багшийнхаа шүтээн биенээс холдсон шавийн шүтээн бие ийнхүү буцаж, байрандаа залрахаар боллоо. Үүний дараа дээрх шүтээнд сүслэх, зам, мөр олноо нээлттэй болох юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25894
0 эможи
keyboard_arrow_up