МИАТ-ийн захирлыг чөлөөлжээ
2015 оны 10 сарын 21

“МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн захирал, гавьяат нисэгч Г.Жаргал сайханыг ажлаас нь чөлөөлж, тэтгэвэрт нь гаргасан байна. Хэдийгээр Г.Жаргалсайхан захирал гавьяаныхаа амралтад гарах хугацаа болсон ч гэлээ түүнийг МИАТ-ийн мөнгийг нэг банкаас нөгөө банк руу шилжүүлсэн хэмээн буруутган ажлаас чөлөөлсөн гэнэ. Энэ нь “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн ТУЗ-өөс гаргасан шийдвэр аж. Харин тус компанийн дараагийн захирлыг Төрийн өмчийн хорооны хуралдаанаар томилох аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









25887
0 эможи