Айлын хашаанаас олдсон занданшуулсан шүтээнийг нутагт нь зална

2015 оны 10 сарын 20

Одоогоос есөн сарын өмнө буюу нэгдүгээр сарын 27-нд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх айлын хашаанаас олдсон занданшуулсан шүтээнийг энэ сарын 24-нд төрөлх нутагт нь буюу Архангай аймагт залахаар болсон тухай өнөөдөр нутгийн зөвлөл, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг болон Монголын сүм хийд, шашин судлалын төлөөлөгчид, ШУА-ийн эрдэмтэн, судлаачид, бусад холбогдох хүмүүс мэдээллээ.

 

Занданшуулсан шүтээн нь одоогоос 200 орчим жилийн өмнө 1826-1905 оны үед амьдарч байсан "амьд" гэгээнтэн, аграмба Равсалын Санжайжавынх юм байна.

Шүтээнийг энэ сарын 21, 22-нд Гандантэгчинлэн хийдэд олноо ил гаргаж сүсэгтэн олонд мөргүүлэх юм байна.

Мөн Архангай аймагт төрөлх суманд нь шүтээний байсан ууланд чулуун байгууламж барьсан бөгөөд 24, 25-нд дотор нь байршуулсан суурин суудал дээр нь залж сүсэгтэн олонд мөргүүлнэ гэлээ.

Өвгөн гэсэр лам Ц.Чүлтэмжамц, аграмба Р.Санжайжав нар нь өөрсдийн увидсаар өөрсдөө зандашсан

"Өвгөн Гэсэр лам" Цэвээнраашийн Чүлтэмжамц /1816-1894/, түүний шавь аграмба Равсалын Санжайжав нарын амьд ахуйдаа увидасын ундарга эрнэдэсийн нутгийг сахин хамгаална хэмээн болгоосноор тэдний зандашсан шүтээнийг Архангай аймгийн Цахир сумын нутагт байрлах Содномдаржаа уулын ариун дагшин дэвсэгт оршоосон байна.

Тэд Далай чойнхор вангийн  хошуун /одоогийн Архангай аймгийн Цахир сум/ Тариатын хүрээ, Байцын дуганд ном хурж байжээ.

Р.Санжайжав маарамба судас барьж хүн эмчлэхийн зэрэгцээ өвс ургамал таньж бэлтгэн, эм тан хийх судас барьж өвчин эмгэг оношлох, эмчлэх зэрэг анагаахуйн бүх төрлөөр олон арван шавь бэлтгэж байв.

Өнөөдрийг хүртэл түүхэнд занданшуулах үйлийг хөндлөнгөөс гүйцэтгэдэг байсан гэдэг бол өвгөн гэсэр лам Ц.Чүлтэмжамц, аграмба Р.Санжайжав нар нь өөрсдийн увидсаар өөрсдөө зандашсан байдаг гэнэ.

Шавь нар, нутаг хошууныхан нь өвгөн гэсэр ламыг жанч халсны дараа шарилыг нь өөрийнх нь гэрээслэн заасан газар болох Тарвагатай нурууны салбар уулсын нэг Сондномдаржаа хайрханы салбар Хөх нуурын зүүн урдах гурван оньсын дундах сэтэрхий дээр суугаа дүрээр нь бунхлан нутаглуулж, хожим нь өөрийн гарын шавь Аграмба Санжайжав ламтаныг ойролцоо бунхалсан нь өнөө хүртэл олон арван жилийн нар салхи бороо уасанд гандаж элэгдээгүй мөнхрөн оршиж байна.

Тэр ч бүү хэл 1960, 2000, 2004, 2011 оны намар гарсан хээрийн тйүмрийн их гал хоёр ламтны "шарилыг" тохой хүрэхгүй зайтай дугуйран тойрон өнгөрсөн байсныг харсан, сонссон бүхэн гайхан биширч байжээ.

Өвгөн гэсэр лам Ц.Чүлтэмжамц, аграмба Р.Санжайжав нар нь тийнхүү өөрсдийгөө занданшуулсан төлөв байдалд оршоосноос хойш 120 гаруй жил болж байна. Тэдний оршоон буй газар нь далайн түвшнээс дээш 2733 м өндөр уулнаа байдаг бөгөөд жилийн дөрвөн улирлын халуун хүйтэн ямар ч нөхцөлд анх оршоосон төлвөө хадгалсаар буй аж.  Үүнийг аграмба Р.Санжайжавын энэ онд ил болсон занданшуулсан шүтээний байдал тод харуулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25870
0 эможи
keyboard_arrow_up