Гурвантэс сум 1.8 км урт үерийн далантай болжээ
.png)
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын гол баялаг бол нүүрс. Жилдээ 1.7 сая тонн нүүрс олборлож, урд хөрш рүү экспортлож, улсын төсөвт багагүй орлого төвлөрүүлдэг. Тиймээс Засгийн газраас хэрэгжүүлсэн Өмнөговь болон Дорноговь аймгийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төслийн хүрээнд Гурвантэс суманд 2 км хатуу хучилттай зам, 1.8 км-ийн урттай үерийн даланг барьж хүлээлгэн өгсөн бол 7000 орчим оршин суугчтай Цогтцэций сум ч мөн хатуу хучилттай замтай болсон байна.
Тус суманд үндэсний нүүрс олборлогч 12 аж ахуйн нэгж, тээврийн 27 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг, хүнд даацын 200 машин өдөртөө сумын автозамаар зорчдог гэсэн тоон мэдээлэл байдаг байна. Үүнээс гадна сум дундын эмнэлэгтэй учраас зам тээврийн хөдөлгөөн ихтэй байдаг зэргийг харгалзан үзэж 2 км-ийн хатуу хучилттай автозам тавьсан ажээ.









