Монгол, Хятадын зэвсэгт хүчний хамтарсан хээрийн сургууль амжилттай болж өндөрлөв

2015 оны 10 сарын 20

Монгол Улсын Зэвсэгт хүчин, БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн хамтарсан хээрийн сургууль болох "Анчин бүргэд-2015" манай улсад амжилттай болж өндөрлөлөө. Хээрийн сургууль Зэвсэгт хүчний нэгдсэн сургалтын төвд болсон бөгөөд хаалтын ажиллагаанд Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Р.Сүхбат, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Син Хайминь нарын албаныхан оролцсон юм.

Энэ удаагийн хээрийн сургууль терроризмтэй тэмцэх чиглэлээр дагнаснаараа онцлог юм. БНХАУ-ын АЧА-тай тусгай ажиллагааны чиглэлээр анх удаа хамтран зохион байгуулж байгаа хээрийн сургуульд Зэвсэгт хүчний 084 дүгээр анги болон БНХАУ-ын АЧА-ийн Бээжингийн 38 дугаар цэргийн тойргийн тусгай ажиллагааны 100 гаруй цэргийн алба хаагчид оролцлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25857
0 эможи
keyboard_arrow_up