Шүүгчдийн цалинг 30 хувиар бууруулна

2015 оны 10 сарын 19

Ирэх оны төсөвт яам, агентлагийн бүтэц, зохион байгуулалтыг цомхон, давхардалгүй болгохоор тусгасан. Түүнчлэн Засгийн газрын зарим тусгай сан болон төсвийн зарим байгууллага, ажлын албадыг татан буулгах, чиг үүргийг нь холбогдох яам, агентлагт шилжүүлэх юм.

Мөн төрийн өндөр болон улс төрийн албан хаагчдын цалинг бууруулахаар тооцсон. Үүнд бүх шатны шүүгчдийн цалинг 30 хувиар бууруулахаар болжээ. Үүнтэй холбогдуулан шүүгчийн цалин хөлсийг шинэчлэн тогтоох юм байна. Энэ мэтчилэн өөрчлөлт оруулахын тулд ирэх оны төсвийн хуулийн дагалдуулан нийт 35 хууль, УИХ-ын тогтоолын дөрвөн төслийг боловсруулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25842
0 эможи
keyboard_arrow_up