“Эрүүл байхын төлөө хамтдаа” спорт явган аялал зохион байгуулав
Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудын ажилтан албан хаагчдын дунд “Эрүүл байхын төлөө хамтдаа” спорт явган аяллыг Завхан аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Зоонозын өвчин судлалын төв хамтран дөрөвдүгээр сарын 26-ны зохион байгууллаа. Уг арга хэмжээ нь Монгол улсын Засгийн газрын 2009 оны 05 дуагаар тогтоол, Завхан аймгийн Засаг даргын 2014 оны 332 дугаар захирамжийг хэрэгжүүлэх, бүх нийтэд эрүүл, идэвхитэй хөдөлгөөнийг сурталчлахад чиглэсэн ажил боллоо.
Үйл ажиллагаанд 12 албан байгууллагын 100 гаруй хүмүүс оролцож, 16 км гакар явган аяллаа. Аяллын үеэр албан байгуулагууд хоорондоо мэндчилгээ дэвшүүлж, хөгжөөнт буухиа, уулын оргил булаалдах зэрэг хурд авхаалж шаардсан нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулж, оролцогчид амралтын нэг өдрөө цэвэр агаарт үр дүнтэй өнгөрөөв.
Тус аяллын хүрээнд зохион байгуулсан спорт тэмцээнд аймгийн Прокурорын газар нэгдүгээр, Нэгдсэн эмнэлэг хоёрдугаар, Ус цаг уур, орчны шинжилгээний алба гуравдугаар байрыг тус тус эзэлжээ. Мөн тусгай байранд Хяргас нуур, Завхан голын сав газрын захиргаа, Онцгой байдлын хэлтэс тус тус шалгарсан байна.