Энэ сарын 10-нд хотоос гарсан хоёр автомашинтай залуус сураггүй алга болжээ

2015 оны 10 сарын 19

Улаанбаатар хотоос Төв аймгийн Мөнгөнморьт сумын Бурхан халдун, Ононгийн халуун рашаан чиглэлд таван иргэн Ланд-80, Ланд-200 загварын хоёр автомашинтай энэ сарын 10-ны өдөр гараад сураггүй болсон байна.

Энэ тухай дуудлагыг 18-ны өдрийн  13:30 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 20:00 цагт зогсоож, өнөөдөр өглөө 07:00 цагаас эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.

Түүнчлэн Дорноговь аймгийн Мандах сумын Баянхошуу багийн малчин У-ийн гэрээс 31 настай эрэгтэй   18-ны өдрийн 01:00 цагийн үед гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг тухайн өдрийн  07:20 цагт  хүлээн авч тус сумын иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж сумаас хойш 1 км-ийн газраас мөн өдрийн 21:45 цагт эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25838
0 эможи
keyboard_arrow_up