Чингис хааны түүхийн Хаш чулуун музей нээгджээ

2015 оны 10 сарын 19

   ӨМӨЗО-ы Манжуур хотноо өчигдөр хаш чулуугаар урласан Чингис хааны түүхийн музей нээгджээ. Чингис хаан их хатан Бөртэ Үжиндээ Хаш чулуун сийлбэртэй гоёлын зүүсгэл бэлэглэж байсан түүхээс улбаалж энэ музей бий болжээ.

Музейн нээлтийн үйл ажиллагааны үеэр Манжуур хотын “Алтан сарны хаш чулуу” компанийн захирал Жоу Ли Е хэлэхдээ “Би музейг байгуулахаасаа өмнө Монголын түүхийн тухай 30 гаруй ном уншиж судалсан. Энэ музейг хоёр орны ард түмний урлаг, түүх соёлын харилцааг бататгах түүнчлэн үр хойчдоо Чингис хааны түүхийг өвлүүлж үлдээх зорилготойгоор байгуулсан юм. Бид Чингис хааны эд хэрэглэлийн тухай дахин судалж, хаш чулуун үзмэрээ баяжуулах болно” гэжээ.

Музейн нээлтэд Хятад улс болон Өвөрмонголын алдартай жүжигчид оролцсон байна. Хятад улсын уран бүтээлчдийн хийсэн Чингис хаан киноны Бөртэ Үжин хатны дүрд тоглосон жүжигчин Шүрэнхуар хэлэхдээ “Би Чингис хааны түүхэн кинонд тоглож байсан. Кинонд тоглосноороо түүхийн тухай өргөн мэдлэгтэй болсон юм. Энэ музейд Чингис хааны хатдын тухай болон зарим түүхийн нарийн зүйлүүд дутуу байгааг холбогдох хүмүүст нь хэллээ. Тэд удахгүй баяжуулах байх гэж бодож байна” гэжээ.

Тус музейг байгуулахдаа 50 тэрбум юаний хөрөнгө оруулалт хийсэн байна. 400 гаруй үзмэрийг 3 жилийн хугацаанд урлаж, нийтдээ 100 тонн хаш чулуугаар хийжээ. Нэг хаш чулуун үзмэрийг долоо хоногийн хугацаанд сийлдэг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25836
0 эможи
keyboard_arrow_up