“Мобиком”-ын хэрэглэгчдийн утсанд учир битүүлэг мессэж иржээ

2015 оны 10 сарын 19

     Өчигдөр “Мобиком”-ын хэрэглэгчдийн гар утсанд хятад ханз бүхий, учир үл ойлгогдох мессэж иржээ. Мөн (+86)-аар эхэлсэн Хятадын үүрэн холбооны дугаараас Эрдэнэт үйлдвэртэй холбоотой мессэж ирсэн байна. Уг мессэжид “Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нь УИХ-ын дарга TDB банкны эзэн сахал хочит Эрдэнэбилэг нар хуйвалдан Эрдэнэт үйлдвэрийн Оросын талын 49 хувийг хуйвалдан авч байгаа болно...” гэсэн утгатай мессэжийг зарим хэрэглэгчид рүү илгээжээ.

“Мобиком” компанийн зүгээс дээрх мессэжийн талаар “Үсгийн фонд алдаатай очсон байна” хэмээгээд, удалгүй залруулга хийсэн байна. Ийнхүү алдаа гаргасан тохиолдол тус компанид цөөнгүй. Өмнө нь “Улсын хэмжээнд “өргөн, нарийн цариг”-ийн асуудал анхаарал татаж байхад бүр  “1. Хятад царигаар хилээ сэтлүүлж, 2. Хятад банкаар барьцаалуулж, 3. гадныханд газраа 100 жилээр өмчлүүлэх асуудалд та саналаа өгнө үү... гэсэн мессэж Мобикомын хэрэглэгчдийн утсанд ирж байсан билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25834
0 эможи
keyboard_arrow_up