Үр тарианы хураалт 75.8 хувьтай явагдаж байна

2015 оны 10 сарын 19

     Энэ сарын 16-ны байдлаар үр тарианы хураалт 75.8 хувьтай байна гэх мэдээллийг Хүнс хөдөө аж ахуйн яамнаас өгч байна. Харин хүнсний ногооны хураалт 98 хувьд хүрчээ. Нийтдээ 225.3 мянган га газраас 176.2 мянган тонн үр тариа, 12.1 мянган га-гаас 147.8 мянган тонн төмс, 6.5 мянган га-гаас 68.9 мянган тонн хүнсний ногоо, 24.9 мянган га-гаас 34.7 мянган тонн тэжээл, 22.7 мянган га-гаас 11.7 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан байна.

Урьдчилсан байдлаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн төмс, 75.3 мянган тонн хүнсний ногоо, 28.7 мянган тонн тосны ургамал, 53.9 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах юм.

Энэ онд улсын хэмжээгээр 389.3 мянган га-д үр тариа, үүнээс 360.7 мянган га-д буудай, 12.5 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 78.5 мянган га-д тосны ургамал, 19.5 мянган га-д тэжээлийн ургамал, 5.4 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 512.3 мянган га-д тариалалт хийсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25832
0 эможи
keyboard_arrow_up