"Нийслэл хотын албан татвар"-ын хуулийн талаар ярилцана

2015 оны 10 сарын 19

09.00 цагт: АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд зочид буудлуудын үйлчилгээний ажилтнуудыг ажлын байранд мэргэшүүлэх цуврал хичээл “The Corporate” зочид буудалд (“Скайтел” төвийн дэргэд байрлах) эхэлнэ.


11.00 цагт: “Оюу толгой” ХХК өөрийн санхүүжилтээр барьсан Өмнөговь аймаг дахь “Оюу толгой” уурхайн цогцолбороос Монгол улс болон БНХАУ-ын хил хүртэл 96 км үргэлжилсэн цахилгаан дамжуулах агаарын шугамыг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн өмчлөлд шилжүүлэх, ашиглалт засвар үйлчилгээг хариуцах хоёр гол гэрээнд гарын үсэг зурах ёслол ЭХЯ-д болно. Ёслолд ЭХЯ-ны болон “Оюу толгой” ХХК-ний удирдлагууд оролцоно. Утас: 99773800, 88008516


11.00 цагт: Төрийн ордны Иргэний танхимд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгийн газар байгуулагдсаны 25 жилийн ойд зориулан хэвлэгдсэн номын нээлт болно.


11.00 цагт: ГХЯ-ны 9 тоотод Ази, Номхон далайн аюулгүй байдлын хамтын ажиллагааны зөвлөлийн (CSCAP) 10 дахь удаагийн нэгдсэн хуралдаан “Ази, Номхон далайд итгэлцэл бий болгох нь: XXI зууны аюулгүй байдлын тогтолцоо” сэдвээр Улаанбаатар хотноо болох гэж байгаатай холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Энэхүү нэгдсэн хуралдаанд 20 орны 150 төлөөлөгч оролцохоор төлөвлөгдөөд байгаа юм.


12.00 цагт: МУУГЗ, хөгжмийн зохиолч Л.Балхжавын "Миний дуунууд-2015" тоглолтын хэвлэлийн хурал "UBS" телевизийн байранд болно. Хуралд тоглолтын зохион байгуулагчид, уран бүтээлчдийн төлөөлөл оролцоно. Утас: 99198787, 99990626, 99958058, 70140434


12.00 цагт: Сагсан бөмбөгийн "Үндэсний цом"ын аварга шалгаруулах тэмцээний нээлт Спортын төв ордонд  болно. Утас: 90111185


13.00 цагт: Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд, ресторан, баар, хүнсний дэлгүүрийн захирал, ажилтнуудтай Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл "Нийслэл хотын албан татвар"-ын хуулиар уулзалт зохион байгуулна. Утас:96586689


14.00 цагт: "Аюулгүй Монгол хүүхэд" аяныг Замын цагдаагийн газар, "Мөрөөдөл биелдэг юм" нэвтрүүлгийн хамт олон хамтран Улаанбаатар хотын эрсдэл бүхий ЕБС-ийг стандартын дагуу тохижуулах ажлыг эхлүүлээд байгаа талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал ЗЦГ-ын хурлын танхимд болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25814
0 эможи
keyboard_arrow_up