Улаанбаатарт 8 хэм дулаан

2015 оны 10 сарын 19

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн баруун хэсгээр хур тунадас, цас орно.

2015 оны 10 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн зарим газраар хур тунадас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 2-7 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр.  6-8 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 хэм хүйтэн, харьцангуй чийг 86 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны аравдугаар сарын 20-ноос аравдугаар сарын 24-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

20-нд нутгийн зүүн хагаст хур тунадас орно. Салхи 20-нд зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25812
0 эможи
keyboard_arrow_up