“Интернэт худалдааны анхдугаар конференци – Улаанбаатар 2015” арга хэмжээ болно

2015 оны 10 сарын 16

    “Интернэт худалдааны анхдугаар конференци – Улаанбаатар 2015” арга хэмжээ Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд 10 сарын 23-нд болно. Энэхүү арга хэмжээг МҮХАҮТ, нийслэлийн Мэдээллийн Технологийн газар, “Баяр агентлаг” ХХК болон Голомт банк хамтран зохион байгуулж байна.

Арга хэмжээний алтан ивээн тэтгэгчээр Монголын анхны дижитал контентийн компани “Монгол контент”, онлайн төлбөр тооцооны “Z pay” систем ажиллаж, онлайн худалдааны www.apm.mn, www.mmarket.mn, www.ubshop.mn, ухаалаг кассын систем Egulen pos, хүргэлтийн үйлчилгээний “KGB tegbe”, програм хангамжийн “Астериск Техноложис” ХХК хамтран ажиллаж байна.

Энэхүү үйл ажиллагаанд “Интернэт худалдааны эко систем”-ийг бүрдүүлэгч үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, банк санхүү, цахим төлбөр тооцоо, даатгал, тээвэр ложистик, интернэт сүлжээ, програм хангамжийн салбарынхан түлхүү оролцох юм гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25811
0 эможи
keyboard_arrow_up