А.Ариунболд: Монголчуудын эрүүл мэндэд хуванцар сав заналхийлж байна

2015 оны 10 сарын 16

ШӨХТГ-аас “Нарантуул” худалдааны төв болон вокзалын сүү сүүн бүтээгдэхүүн худалдаалдаг “Тоса” төв,  гэр хорооллын худаг болон айлуудаас хуванцар савны талаарх ойлголт, нөхцөл байдлыг тодруулж ажиллажээ.

Энэ талаар  ШӨХТГ-ын дэд дарга А.Ариунболдтой ярилцлаа. 

-Танайхаас  зах худалдааны төвүүдэд худалдаалагдаж байгаа  хуванцар саванд шалгалт хийсэн. Энэ талаар?

-Иргэдийн ундны усанд хэрэглэж байгаа хуванцар савнуудад шалгалт хийхээс гадна судалгаа хийсэн. Хуванцар савны эрүүл ахуйн  байдал хангаагүйн дээр Нийгмийн эрүүл мэндийн  хүрээлэнгээс   шинжилгээ хийхэд   иргэдийн   ашиглаж байгаа хөх савнууд хүнсний хэрэглээнд ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан.  Хуванцар саванд химийн хүнд металл маш их агуулагдсан байдаг. Тухайлбал, төмөр амика, хар тулга зэрэг  ихээр агуулагдсан байгаа.

-Судалгаагаар иргэдийн  хэрэглээнд хичнээн сав байна вэ. Нарийн тоо баримт байна уу?

-Улсын хэмжээнд зургаан сая орчим хуванцар савыг хэрэглэж байгаа гэсэн тоон судалгаа байна. Нийслэлийн иргэдийн  80 орчим нь ашиглаж байгаа бол хөдөө орон  нутгийн  иргэдийн 50 орчим хувь нь  хуванцар савыг ашигладаг. Энэ нь иргэдийн хүнсний аюулгүй байдлыг алдагдуулж байгаа учир  хэрэглээг нь  багасгах зайлшгүй шаардлагатай байна. 

-Иргэд энэ савнаас татгалзлаа гэхэд ямар сав хэрэглэх вэ. Манай улсад стандартын шаардлага хангасан хуванцар сав байна уу?

- Стандартын шаардлага хангаагүй савыг Хүнсний аюулгүй байдлын тухай хууль  болон өрсөлдөөний тухай хуулиар  хэрэглэхийг хориглож байгаа. Хэрэглүүлэхгүй байя гэхээр иргэд ундны ус болон бусад хэрэглээгээ ямар саванд  хадгалах хийгээд  сүү, сүүн бүтээгдэхүүнээ хэрхэн тээвэрлэх  асуудал үүсээд байна. Манайд стандартын шаардлага хангасан сав бараг л байхгүй. Хэдхэн газар стандартын шаардлага хангасан савыг худалдаалж байгаа. Гэтэл тэдгээрийн үнэ өртөг өндрөөс болж иргэд хямд савыг сонгож өөрсдийгөө эрсдэлтэй байдалд оруулж байгааг хэлэх нь зүйтэй байх.  Иймээс эхний ээлжинд нийлүүлэлтийн асуудлыг  шийдвэрлэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол  зах худалдааны төвөөр худалдаалагдаж байгаа савнуудыг хэрэглүүлэхгүй байх үндэс бүрдэхгүй. Иймээс манай агентлагт судалгаа болон бусад дүгнэлт байгаа учраас иргэдийг зориулалтын саваар хангах асуудлыг шат дараатайгаар  хэрэгжүүлнэ.

-Тэгвэл шаардлага хангасан савыг иргэд хэрхэн таньж авах вэ?

ргэдийн хувьд хуванцар савны талаар мэдлэг мэдээлэл нэлээд сул байгаа. Иргэдийн хэрэглэж байгаа савны ихэнх нь химийн хорт бодис хадгалж байсан савнууд гэдгийг ч мэдэгдэггүй. Дэлхийн хуванцарын нийгэмлэгээс 1988 онд хуванцар савны долоон төрлийн код баталсан. Тав гэсэн кодтой хуванцар савыг хүнс болон эрүүл ахуйн шаардлага нийцсэнд тооцдог. Харин нэг гэсэн кодтой савыг нэг удаа хэрэглэх ёстой. Бусад нь хүнд металл агуулдаг учраас хэрэглэж болохгүй.

-Тэгэхээр манайд худалдаалагдаж байгаа савнууд ихэвчлэн 5-аас өөр кодтой байдаг гэсэн үг үү?

-Иргэдийн хэрэглэж байгаа савнуудын ихэнх нь хоёр гэсэн кодтой. Өөрөөр хэлбэл хүнд металл агуулдаг савнууд. Сүүлийн тав зургаан жилийн хугацаанд манай улсад  2.4 сая тонн хуванцар савтай химий бодис орж ирсэн байгаа. Эдгээр савнууд иргэдийн гар дээр худалдаалагдаж байна.

-Манайхны дотооддоо түлхүү хэрэглэх болсон цагаан савны тухайд?

-Дотоодод үйлдвэрлэж байгаа цагаан саванд тэмдэг тэмдэглэгээ тавигдахгүй байгаа гэсэн.  Ер нь тэмдэггүй савыг хуулиараа худалдаалахыг хориглодог.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25810
0 эможи
keyboard_arrow_up