Б.Гарамгайбаатарын компанийг дахиад шалгаж эхэлсэн үү

2015 оны 10 сарын 14

     УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарын үүсгэн байгуулсан “Монроуд” компанид холбогдох хэргийг түдгэлзүүлээд байсан ч АТГ-аас сэргээн шалгаж эхэлсэн талаарх мэдээлэл цацагдаж эхэллээ.

Тус компани нь Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн 100 км замыг барихаар 2012 онд тендерт шалгарсан байна. Улмаар 37.2 тэрбум төгрөгийг 46.3 тэрбум болгож нэмэгдүүлсэн. Мөн тус замаа 2013 онд шинээр барих замын жагсаалтад хууль бусаар оруулсан хэрэгт буруутгагджээ.

Тус компанийн удирдлагуудад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2, 150.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Энэ хэрэгт хамаарч яригддаг УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар АТГ-аас шалгаж эхэлсэний дараа ийм тайлбар өгч байжээ.

Тэрбээр, “Энэ асуудал эрт яригдсан. АТГ-аас мэдээлэл өгөхдөө ийм асуудлыг өнгөрсөн онд ярьсан. Ер нь 30 гаруй тэрбум төгрөгийг “Монроуд” компани авсан гэж ярьж байснаа, сүүлийн үед үүнийгээ надтай холбож яриад байгаа юм. “Монроуд” компанийг би үүсгэн байгуулсан. Үүнийгээ ч хөрөнгө орлогын мэдүүлэг дээрээ бичиж өгдөг.

Гэхдээ компанийн удирдлагыг өөр хүмүүст шилжүүлээд 10-аад жил болж байна. “Монроуд” компани намайг УИХ-ын гишүүн болохоос өмнө Архангай аймгийн Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын тендерт ялсан. Тэр замыг өмнө нь Хятадууд барьж байгаад хаяад явсан. 30 гаруй тэрбум төгрөг “Монроуд” компанийн дансанд шилжсэн гэсэн мэдээллийг АТГ хэлсэн учраас би үүнийг мэдэхгүй байна. Ер нь тендерт ялсан үнийн дүн нь 30 гаруй тэрбум болсон юм.

Гэхдээ үнийн дүнгээ бүгдийг нь авдаг аж ахуйн нэгж байхгүй. Замын ажил гүйцэтгэл тутмаар нь санхүүждэг. Үүнийг хүмүүс зориуд мушгиж яриад байгаа юм” хэмээн тайлбар хийжээ.

Эх сурвалж: www.mminfo.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25751
0 эможи
keyboard_arrow_up