Зах зээлд 170-230 төгрөгөөр өндөг нийлүүлнэ

2015 оны 10 сарын 14

Нэг ширхэг өндгийг зах зээлд 170-230 төгрөгөөр нийлүүлэх “Наш” брэнд нээлтээ хийлээ.

 

“Нион Шель” компани эхний ээлжинд 70 хоногтой, ОХУ-ын “орданат 3” үржлийн өндөглөгч 30 мянган тахиатай аж ахуй байгуулжээ. Өндөглөгч тахиан сүргээ цаашид 90 мянга болгож нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа гэдгээ тус компаниас мэдээлсэн юм.

Үйлдвэрийн тоног төхөөрөмжийг Италийн “Tecno” компаниас нийлүүлжээ. Ингэснээр европ стандартын анхны үйлдвэр болж байгаа гэж тус компанийн захирал Т.Далантай мэдэгдэв. Үйлдвэрийг байгуулах нийт хөрөнгийн 63 хувь буюу 640 сая төгрөгийг “Чингис” бондын хөрөнгөөс санхүүжүүлсэн бол үлдсэн 37 хувийг тус компани өөрийн хөрөнгөөсөө гаргасан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25742
0 эможи
keyboard_arrow_up