Улаанбаатарт 17 хэм дулаан

2015 оны 10 сарын 14

2015 оны 10 дугаар сарын 14-ний  08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 12-17 хэм, Говийн бүс нутаг болон Их нууруудын хотгороор 18-23 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 15-17 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 хэм дулаан, харьцангуй чийг 52 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.


2015 оны аравдугаар сарын 1й5-ноос аравдугаар сарын 19-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

15-нд баруун зүгийн нутгийн зарим, төвийн нутгийн хойд хэсгээр, 16-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 17-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи  15,16-нд ихэнх нутгаар, 17,18-нд говь талын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25728
0 эможи
keyboard_arrow_up