Зургаан настай хүүг мөргөж гэмтээжээ

2015 оны 10 сарын 13

Замын цагдаагийн газарт хүүхэд зам тээврийн осолд хүүхдүүд өртөх явдал буурахгүй байна. Тодруулбал,  Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Сэлхийн замд Субару маркийн авто машины жолооч Б нь явган  зорчигч зургаан настай эрэгтэй хүүхэд мөргөж гэмтээсэн байна. Уг хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байгаа аж. Зам тээврийн осолд өртсөн зургаан хүүхэд бүгд сургуулийн өмнөх насны хүүхдүүд байжээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх тухай зааж өгсөн. Гэвч энэ эцэг, эх, асран хамгаалагч, сургууль, цэцэрлэгийн байгууллагын албан тушаалтнууд хуулиа биелүүлэхгүй байгаагаас хүүхэд зам тээврийн осолд өртөх явдал арилахгүй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25723
0 эможи
keyboard_arrow_up