Цэрэг татлага энэ сарын 16-18-нд болно

2015 оны 10 сарын 13

Нийслэлийн цэрэг татлагын комиссын гишүүдийн өргөтгөсөн хуралдаанаар хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Уг хуралдаанаар хоёрдугаар ээлжийн цэрэг татлагын бэлтгэл ажил бүрэн хангагдсаныг ажлын хэсгээс мэдэгдлээ. Мөн комиссын дарга нар зарлан дуудах хуудсыг тарааж дууссан, бэлэн байдал хангагдсан гэж мэдээлсэн. Цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах, гэрээт цэрэгт элсүүлэх ажлыг нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу зохион явуулах юм байна. УИХ, орон нутгийн сонгууль ирэх жил болох учраас цэрэг татлагад ирэхдээ цахим үнэмлэхээ биедээ авч ирэхийг зохион байгуулах комиссоос санууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25722
0 эможи
keyboard_arrow_up