Улаанбаатарт 18 хэм дулаан

2015 оны 10 сарын 13

2015 оны 10 дугаар сарын 13-ны  08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 11-16 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 16-18 хэм дулаан байна

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 хэм дулаан, харьцангуй чийг 58 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 


2015 оны аравдугаар сарын 14-ноос аравдугаар сарын 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

  14-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 15-нд баруун зүгийн нутгийн зарим, төвийн нутгийн хойд хэсгээр, 16-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим хэсгээр, 17-нд  зүүн зүгийн нутгийн  зүүн хэсгээр  хур тунадас орно. Салхи 14-нд Алтайн салбар уулсаар, 15,16-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Хугацааны эхээр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм , говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө  16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан байна. 15-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25688
0 эможи
keyboard_arrow_up