Урьдчилгаагаа төлөхгүй бол эрхийг нь цуцална
.jpg)
“Буянт-Ухаа-2” орон сууцны хорооллын эхний ээлжийн барилгуудыг энэ сарын 31-нд Улсын комисс хүлээж авах учиртай. Тус хорооллын байрны ам.метр нь сая 350 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Мөн урьдчилгаа төлбөрийг 10 хувиар тооцож, захиалгаа авсан. Тэгвэл захиалга өгсөн иргэдийг энэ сарын 10-ны дотор урьдчилгаа 10 хувиа төлөхийг сануулсан байна.
Тодруулбал “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтод бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөтөлбөрийн хүрээнд “Буянт-ухаа-2” орон сууцны хорооллын эхний ээлжийн орон сууцыг 2015 оны аравдугаар сарын 31-нд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
“Буянт-ухаа 2” орон сууцны хорооллоос квот авсан иргэд, албан байгууллага 2015 оны аравдугаар сарын 10-ны дотор орон сууцны урьдчилгаа төлбөр 10 хувийг төлсөн баримтын хамт Төрийн Орон Сууцны Корпораци дээр өөрийн биеэр ирж бүртгүүлэн “Орон сууцны захиалгын гэрээ” байгууллахыг анхааруулж байна.
Жич: Заасан хугацаанд урьдчилгаа төлбөрөө төлж “Орон сууцны захиалгын гэрээ” байгуулаагүй тохиолдолд хуваарилагдсан орон сууц худалдан авах эрхийг цуцалж, зах зээлд нээлттэй худалдахыг мэдэгдэе. ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ” хэмээн анхааруулжээ.









