Жуулчдын тоо нэмэгдэжээ

2015 оны 10 сарын 07

Дундговь аймаг 2012 онд 4400 жуулчин хүлээн авч байсан бол энэ тоо жил тутам ахисаар өдгөө дотоод, гадаадын жуулчдын тоо 7600 хүрсэн талаар БОАЖГ-аас мэдээллээ. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 13 хувиар өссөн үзүүлэлт аж.

Зөвхөн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн жилийнхээс 27 хувиар өссөн байна. 10 гаруй улсын жуулчин тус аймгийн нутгаар аялсны дотор Герман, Итали, АНУ, Франц, Японы иргэд зонхилжээ. Тус аймагт аялал жуулчлалын 14 бааз үйл ажиллагаа явуулдгийн 12 нь энэ жил жуулчид хүлээн авч, 841 сая төгрөгийн орлого олсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25636
0 эможи
keyboard_arrow_up